ОХУ, Турк үндэсний валютаар төлбөр тооцоо хийх хэлэлцээрт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-09 10:26:25

МОСКВА. /TASS/. ОХУ, Турк үндэсний валютуудаар төлбөр тооцоо хийх тухай болон банк хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


ОХУ-аас тус улсын тэргүүн дэд шадар сайд бөгөөд Сангийн сайд Антон Силуанов Туркийн Сангийн сайд Берат Албайрактай гарын үсэг зуржээ.


ОХУ, Туркийн хооронд хийгдэж буй төлбөр тооцоонд үндэсний валютуудын хэрэглээг нэмэгдүүлэх, ийм хэрэглээнд аажмаар шилжих, зохих санхүүгийн зах зээлийн дэд бүтцүүдийг байгуулах, хоёр улсын аж ахуйн нэгжүүд Орос, Туркийн үндэсний валютуудыг гүйлгээнд ашиглах сонирхлыг нэмэгдүүлэх нь энэхүү баримт бичгийн гол зорилго аж. 

Холбоотой мэдээ