“Аз хур” номын их дэлгүүрийн хямдралтай худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-07 14:57:20

Булган /МОНЦАМЭБулган аймгийн төв номын сан, “Аз хур” номын их дэлгүүртэй хамтран номын худалдааг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

“Аз хур” номын их дэлгүүрийн идэвхжүүлэлтийн менежер Р.Эрдэнэболд:

-Хөдөө орон нутгийн оюунлаг иргэдийг номд дуртай болгох, номын ач тусыг сурталчлан таниулах, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор номын худалдаа зохиолоо. Манай дэлгүүр 72 хувь хүртэлх хямдралтай номын худалдааг хөдөө орон нутагт хийж уран зохиол, шинжлэх ухаан танин мэдэхүй, нийтийн болон хүүхдийн ном голлон борлууллаа гэв.

Булган аймгийн уншигчид ихэвчлэн уран зохиол, түүхэн болоод хувь хүний хөгжлийн номыг их сонирхон худалдан авчээ. Хүүхэд залуучууд англи хэл бусад гадаад хэлний боловсролыг агуулсан номыг сонирхдог болсон учир энэ төрлийн номыг хөдөөгийнхөнд зориулан авчирч борлуулсан талаар номын сангийн мэргэжилтнүүд ярьж байна.

Холбоотой мэдээ