“Microsoft” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-04 14:49:46
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-ын “Microsoft” компани жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнийхээ үеэр шинэ загварын хос дэлгэцтэй, эвхэгддэг “Surface Neo” болон “Surface Duo” бүтээгдэхүүнээ танилцуулжээ.


9 инчийн хос дэлгэцтэй 360 хэмээр нугардаг нугастай “Surface Neo” таблетыг утасгүйгээр цэнэглэх боломжтой. Үүнээс гадна “Samsung” компанийн хамгийн сүүлд гаргасан “Galaxy Fold” загварын ухаалаг утастай өрсөлдөхүйц 5.6 инчийн эвхэгддэг дэлгэцтэй “Surface Duo” ухаалаг утсыг танилцуулсан байна.


Мөн “Surface Pro X” болон “Surface Pro” загварын зөөврийн компьютерийг танилцуулжээ. “Surface Pro X” нь “USB-C” оролттойгоос гадна тусгай үзэг дагалдах аж. Харин “Surface Pro” нь хамгийн нимгэн гэдгээрээ онцлог бөгөөд 5.3 миллиметрийн зузаан, 0.76 килограмм жинтэй юм. Эдгээр бүтээгдэхүүний үнэ 999 ам.доллароос эхлэх бөгөөд лхагва гаргаас урьдчилан захиалах боломжтой болжээ.

Холбоотой мэдээ