Хот хоорондын зорчигч тээвэр дахин 4 суманд хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-11 23:14:34

Энэ сарын дундаас эхлэн Дундговь аймгийн 4 сумын төв болон Улаанбаатарын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эхлэх талаар Авто тээврийн төвөөс мэдээллээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Сайхан- Овоо, Хулд, Луус, Өлзийт сумын төв, Улаанбаатар хотын хооронд “Аж мянган”, “Хараацайн жигүүр” ХХК зорчигч тээвэрлэхээр болсон байна. Долоо хоногийн баасан гаригт Улаанбаатараас Сайхан-Овоо сум, бямба гаригт тус сумаас эргээд Улаанбаатар, лхагва гаригт Улаанбаатараас Өлзийт сум, пүрэв гаригт Өлзийтөөс Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэнэ. Харин Хулд, Луус сум Даланзадгадын замд байршдаг тул тус суманд өдөр бүр зорчигч тээврийн үйлчилгээ хүрэх боломжтой гэж үзжээ.

Зорчих тасалбарын үнийн хувьд Сайхан- Овоо-  Улаанбаатар 22 мянга, Өлзийт-Улаанбаатар 13 мянга, Хулд-Улаанбаатар 12 мянга, Луус- Улаанбаатар 10 мянган төгрөг байхаар тогтоожээ.

Дээрх сумд руу чиглэх зорчигч тээврийн автобус Мандалговиор дамжин өнгөрнө. Энэ маягаар урьд нь Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын төв болон Улаанбаатарын хооронд зорчигч тээвэрлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ