Дорнод аймаг газар нутгийнхаа 47.5 хувийг тусгай хамгаалалтад авлаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-10-03 12:40:40

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймаг нутаг дэвсгэрийнхээ 47.52 хувийг улсын болон аймгийн тусгай хамгаалалтад аваад байна. Улсын болон аймгийн тусгай хамгаалалттай газрууд нь 5 сая 873 мянга 701 га газар нутгийг хамарч байгаа аж. 

Тус аймгийн ИТХ-ийн тогтоолоор 13 сумын 2 сая 999 мянган га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 25 жилийн хугацаатай авч, 9 байршилд 991 мянган га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг УИХ-д хүргүүлснээр улсын тусгай хамгаалалттай газар 2 сая 873 мянга болоод байгаа юм. 

Мөн тус аймгийн ИТХ ашигт малтмалын хайгуулын лицензийг цөөлөх бодлого баримталж 2017-2019 онд 244 талбайд татгалзсан хариу өгчээ. Статистикийн мэдээллээс харахад, Дорнод аймаг нь зүүн бүсдээ ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр хамгийн цөөнд тооцогдож байгаа юм. 

 

Холбоотой мэдээ