Настны тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэх мэдлэг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-02 15:41:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан Олон улсын Ахмадын өдрийг угтан “Настны цогц тусламж үйлчилгээг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.   

Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд цогц тусламж үйлчилгээний мэдлэг олгох эл сургалтыг гурван дэд сэдвийн хүрээнд явуулсан байна. Сургалтын гол зорилго нь настны тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэхэд голлон чиглэгдсэн аж. Мөн настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх мэдлэг өгснөөрөө өндөр үр дүнтэй сургалт болжээ.  

Энэхүү сургалтыг Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас Геронтологийн үндэсний төв, ДЭМБ-тай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан байна. Сургалтыг Геронтологийн Үндэсний төвийн Чанар хяналт үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Т.Дулмаа, Эрдэм шинжилгээний сургалтын албаны дарга Д.Болор нар удирдан явуулжээ. Сургалтад 14 их эмч, 14 бага эмч, хоёр сувилагч хамрагджээ. 

Холбоотой мэдээ