Ургац хураалт 25.1 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-02 10:33:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 1-ний байдлаар 43.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 87.7 мянган га-гаас 113.0 мянган тонн үр тариа хураан аваад байна.

Үүнээс 105.7 мянган тонн улаанбуудай, 11.2 мянган га-гаас 131.1 мянган тонн төмс, 4.6 мянган га-гаас 51.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 25.1 хувь, хүнсний ногооны хураалт 58.1 хувь, төмсний хураалт 75.1 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна.


Энэ онд улсын хэмжээнд 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байгаа юм.



Холбоотой мэдээ