Манжуур хотын “Эдийн засаг, худалдааны үзэсгэлэн” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-27 18:29:48
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Манжуур хотын Засгийн газрын орлогч дарга Ван Чанчүнь, тус хотын Худалдааны газрын орлогч дарга Жао Дань, Гадаад худалдааны хэлтсийн дарга Ше Рүйже нар оролцлоо.

Орхон аймаг Манжуур хот нь найрсаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлээд таван жил болж байгаа бөгөөд сүүлийн гурван жилд хоёр хотын хамтарсан эдийн засаг, соёлын өдрүүдийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаа Орхон аймагт Манжуур хотын “Эдийн засаг, худалдааны үзэсгэлэн”-г  хоёр өдрийн турш зохион байгуулахаар боллоо. Дээрх үйл ажиллагааны хүрээнд хоёр хотын бизнес эрхлэгчид мөн уулзлаа.

   

Холбоотой мэдээ