Томуу, томуу төст өвчний 68.1 хувийг дөрөв хүртэлх насныхан эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-09-25 16:44:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд амбулаториор 147.832 хүн үйлчлүүлсний 3.7 хувь (5,415)-ийг томуу, томуу төст өвчлөл эзэлж, 10,000 хүн амд 19.3 тохиолдол бүртгэгдсэн байна гэж ХӨСҮТ мэдээлэв.

Томуу, томуу төст өвчтэй нийт тохиолдлын 88.5 хувь нь 15 хүртэлх насны, үүнээс 68.1 хувийг 4 ой хүрээгүй хүүхдүүд эзэлж байгаа юм.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид Улаанбаатар хотын томуугийн тандалтын эмнэлгүүдээс ирсэн 13 сорьцоос 7 сорьцонд риновирус илэрсэн бол иж томуу, бокавирус тус тус нэг илэрчээ.

Холбоотой мэдээ