Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөл аймагт эхэллээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-24 13:38:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн  51 дэх удаагийн тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өнөөдөр нээлтээ хийлээ.

Тэмцээний нээлтэд УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, дэд ерөнхийлөгч Г.Даваахүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар болон аймгийн удирдлагууд оролцлоо. Шатрын улсын аварга шалгаруулах урьдчилсан гурван шатны тэмцээнд 4000 гаруй тамирчин оролцож, тэдгээрээс шалгарсан 24 тамирчин 10 өдрийн турш 11 өрөг тоглож аваргаа шалгаруулах юм. Тус тэмцээнийг Хөвсгөл аймагт зохион байгуулах санаачилгыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гарган ивээн тэтгэж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ