С.Лавров, М.Помпео нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-23 09:22:07

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар ирэх баасан гарагт уулзахаар төлөвлөж байна.


“Уулзалт НҮБ-ын төв байранд ирэх баасан гарагийн 10:30 цагт болох төлөвтэй байна” гэж АНУ-ын Төрийн департаментын өндөр дээд хэмжээний төлөөлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр М.Помпеотой уулзсаны дараа мэдэгдсэн байна. 


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулган Нью-Йорк хотод өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн юм. Ирэх мягмарт гарагт чуулганы ерөнхий шүүмж болон улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг эхлэх юм. Хэлэлцүүлэгт 136 орны төр, засгийн тэргүүн, 44  орны сайд оролцох төлөвтэй байна. Оросын төлөөлөгчдийг тус улсын Гадаад  хэргийн сайд Сергей Лавров тэргүүлэх юм. 

Холбоотой мэдээ