Сэтгүүлч, олон нийттэй харилцах ажилтнуудад зориулсан сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-19 15:08:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт болж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль танхимын сургалтаар үргэлжилж байна.

Хэвлэл мэдээллийн сэтгүүлч, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулсан сургалт есдүгээр сарын 17-18-нд болов.

Сургалтыг Аляскийн Үндэсний гвардын олон нийттэй харилцах мэргэжилтэн Дэвид Бэдард, Орегоны Нисэх хүчний Үндэсний гвардын олон нийттэй харилцах ажилтан ахлах түрүүч, Жоон Хүгхэл нар удирдаж явууллаа.

Сургалтаар гамшиг ослын үед тухайн байгууллагын олон нийттэй харилцах ажилтан сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудад хэрхэн мэдээлэл өгөх, үүссэн нөхцөл байдалд мэдээллийг хэрхэн дамжуулах, сэтгүүлчидтэй хэрхэн ажиллах, нийгмийн сүлжээнд мар мэдээллийг байршуулах талаар ярилцаж, өгөгдсөн тодорхой даалгаврыг багаар ажиллаж харилцан туршлага солилцсон юм.

Сургалтад МОНЦАМЭ агентлаг орон нутгийн болон “Дорноговь” телевизийн сэтгүүлчид, Онцгой байдлын газар, ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнууд оролцов.  



Холбоотой мэдээ