Автомашинаас ялгарах утааны нэгдсэн шалгалт бүх дүүрэгт үргэлжилнэ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-09-17 08:09:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


 08:30 цагт: Туушин” зочид буудалд “Монголын улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” хэлэлцүүлэг болно. Утас: 99993792


09.00-12.30-д "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд "Төлбөрийн тэнцэл ба гадаад өр" хэлэлцүүлэг болно.


09:00 цагт: Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын чанарын албаны хамтарсан автомашинаас ялгарах утааны нэгдсэн шалгалт бүх дүүрэгт үргэлжилнэ. Түүнчлэн энэ өдөр албаныхан сэтгүүлчидтэй хамт нийтийн тээврийн автобусанд утааны хэмжилт хийнэ. Утас: 99101432


09:00 цагт: "Улаанбаатар зочид буудал"-д“Осол, гэмтлээс сэргийлэх-Олон талт хамтын ажиллагаа” сэдэвт хурал болно. Утас: 99179899, 99755726


09:00 цагт: "Blue Sky" зочид буудалд Санхүүгийн зохицуулах хорооноос “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.


10:00 цагт: Эрүүл мэндийн яаманд Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөрт зориулсан үйл ажиллагаа болно. Утас: 88027947


10:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд ГХЯ-ны нээлттэй өдөрлөг болно.


11:00 цагт: "Чингис хаан" ОУНБ-д 11:00 цагт: Германы Олденбургийн кино наадмаас "Хийморь" уран сайхны киногоороо шагнал хүртсэн найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг нарын уран бүтээлчид эх орондоо газардана.


11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд  “Монгол тэмүүлэл” сургуулийн Эцэг, эхийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ.


13:00 цагт: Ю.Цэдэнбал агсны хөшөөнд 13:00 цагт: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 103 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 91110416

Холбоотой мэдээ