Аюулгүй байдлын улмаас Эйфелийн цамхгийг түр хаажээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-21 12:20:54

ПАРИС. /ВВС/. Дэлхийн жуулчдыг хамгийн их татдаг, Францын алдарт Эйфелийн цамхаг руу үүргэвчтэй нэгэн эрэгтэй авирснаар тус цамхгийг хаажээ.

Терроризмтой тэмцэх цагдаа нар өчигдөр өглөө эргүүл хийж байхдаа түгшүүр зарлаж, цамхаг орчмоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Цамхаг руу авирч байсан эрэгтэйг цагдаа нар олж чадаагүй аж. Албаны хүмүүс эрлийн ажиллагаа явуулаад юу ч олоогүй учир цамхгийг өчигдөр үдээс хойш эргэн нээжээ.

Энэ онд хэд хэдэн удаа террорист халдлага болсонтой холбоотойгоор Франц өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа билээ.

Өдөрт 30 мянган жуулчин очдог Эйфелийн цамхаг урьд нь лалын хэт давруу үзэлтнүүдийн хуйвалдааны бай болж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд