Малчны баяраар нүүдэлчдийн соёлыг сурталчиллаа
ФОТО МЭДЭЭ
Дундговь /МОНЦАМЭ/.
Энэхүү баярын үеэр нүүдэлчин соёл
уламжлалаа харуулсан “Сайхан хувцас хэрэглэл бүхийй морьтой хос шалгаруулах”, “Морин
дээрээс шагай буулгах”, “Дэмбээ наадгай”, “Хуруу наадгай”, “Морин бөмбөг”, “Сайхан
хувцастай жуулчин шалгаруулах” тэмцээн уралдаан зохион байгуулж, жуулчдад
зориулсан монгол уламжлалыг харуулсан хөтөлбөрүүд, сумын брэнд бүтээгдэхүүн
шалгаруулах үйл ажиллагаа болжээ.
Нүүдэлчдийн аж байдал, ахуй соёлыг
харуулсан өвөрмөц энэ баярын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, БОАЖГ, ХХҮГ, Сайхан-Овоо
сумын ЗДТГ, “Онгийн нууц” жуулчны бааз, “Онги энерги” жуулчны бааз хамтран
зохион байгуулж, тус үйл ажиллагааг Испани, Герман, Англи, Франц зэрэг орны 200
гаруй жуулчин үзэж сонирхсон бөгөөд 300 гаруй иргэн, малчид оролцсон юм.








