Э.Цэндбаатар эхний учраагаа 5:0-ээр илүүрхэн яллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-15 23:32:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ий долоо дахь өдрийн тэмцээний 57 кг-ын жинд хүч үзсэн Азийн 18 дугаар наадам, Ази тивийн 2019 оны аварга, ОУХМ Э.Цэндбаатар эхний өрсөлдөгчөө 5:0-ээр яллаа.


Тэрбээр Киргизийн боксчин Мунарбек Сэтибек Уулутай 3 раунд тулалдаж өндөрлөхөд хажуугийн 5 шүүгч тус бүрдээ 30:27-гоор Э.Цэндбаатарт ялалтыг өгсөн байв. Маргааш /09.16/ Екатеринбургийн ДАШТ-ий рингэд  69 кг-д ОУХМ Г.Баярхүү хүч, ур чадвараа сорин тулалдана.


Холбоотой мэдээ