“Ховд аймгийн Атлас” ном туурвижээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-12 15:05:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд Их сургуулийн эрдэмтэн багш нар Шинжлэх ухааны академийн судлаачидтай хамтран “Ховд аймгийн Атлас” бүтээл туурвисан байна.

Тус бүтээлд Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн салбарын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг газар зүйн мэдээллийн систем ашиглан газрын зурагт тусган үзүүлснээрээ онцлогтой аж.

Мөн “Ховд аймгийн Атлас” номонд 102 эрдэмтэн, судлаачийн олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэн оруулж, 1000 хувь хэвлэсэн гэнэ.

Удирдлага төлөвлөлт, сургалтын үйл ажиллагаа зэрэг олон төрлийн зориулалтаар ашиглах мэдээллийг 200 гаруй хуудсанд хураангуйлан эмхэтгэсэн тус бүтээл нь Ховд аймгийн байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тулгуур хэрэглэгдэхүүн болно гэж эрдэмтэн, судлаачид хэлж байна.

“Ховд аймгийн Атлас” номын дээжийг аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх, ХИС-ийн багш, доктор, профессор Ч.Лхагвасүрэн нар аймгийн Засаг даргад  гардуулан өгч, бүтээлийн онцлогийг танилцууллаа. 

Холбоотой мэдээ