Оны эхний долоон сард 560 ажлын байр шинээр нэмэгджээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-12 14:55:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангайд оны эхний 7 сард аймгийн дүнгээр 560 ажлын байр шинээр бий болсон. Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 92, Эрдэнэмандал, Өндөрулаан, Булган, Цэнхэр, Цэцэрлэг, Чулуут, Хотонт суманд 32-66, Тариат, Ихтамир, Жаргалант, Батцэнгэл, Өгийнуур, Төвшрүүлэх, Хангай, Хайрхан суманд 10-21, Хашаат, Цахир Өлзийт сумд 8-9 ажлын байр бий болгожээ.

7 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 114 хүн шинээр бүртгүүлж, 70 хүн ажил идэвхтэй хайхаа больж, 10 хүн ажилд зуучлуулан оржээАрхангай аймагт өнгөрөгч 8 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1339 ажилгүй хүн байгаагийн 51.4 хувь нь буюу 689 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 228 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 5.4 хувиар нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.0 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 209 нь дээд, 64 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 1000 нь бүрэн болон бүрэн бус дунд, 52 нь бага боловсролтой хүмүүс байна.

           

Холбоотой мэдээ