Эрдэнэт рүү нэмэлт галт тэрэг зорчихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-07 15:35:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан-Эрдэнэтийн чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөн есдүгээр сар гарснаас хойш буурчээ. Иймээс УБТЗ-аас Эрдэнэт рүү явах нэмэлт галт тэргийг өчигдрөөс эхлэн цуцлав.

Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг засаж буйн улмаас галт тэргээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан наймдугаар сарын 10-аас Улаанбаатар-Эрдэнэтийн  чиглэлд мягмар, пүрэв, бямба гарагт 21:40 цаг, Эрдэнэтээс Улаанбаатар руу лхагва, баасан, ням гарагт 21:15 цагт нэмэлт галт тэрэг гарган, зорчигчдыг тээвэрлэж байсан юм. 

Холбоотой мэдээ