"Токио-2020"-д зориулж барьсан байгууламжуудыг цаашид зориулалтын дагуу ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-04 13:38:29

ВЛАДИВОСТОК. /TASS/. Ирэх онд Токиод болох олимпын наадамд зориулж барьсан байгууламжуудын тал гаруй хувийг тэмцээний дараа зориулалтынх нь дагуу ашиглах болно хэмээн “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны захирал Кожи Мурофуси мэдэгджээ.


Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж буй “Олимпизм ба Ази-Номхон далайн бүс нутаг: харилцан нөлөөлөл” сэдэвт зөвлөлийн хуралдааны үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


“Токио дахь гол цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг ирэх 11 дүгээр сард дуусгах ёстой. Нийт 43 байгууламж байгаагаас 60 хувь нь олимпын наадмын дараа ашиглагдах байнгын ажиллагаатай цогцолборууд юм. Энэ төсөлд хангалттай их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд олимпын дараа дийлэнх байгууламжуудыг ашиглах сонирхолтой байна” хэмээн тэрбээр хэлжээ.


Токиогийн Олимпын наадам ирэх жилийн наймдугаар сарын 9-24-ны хооронд болно. Олимпын наадмын хөтөлбөрт спортын 33 төрөл багтсан бөгөөд каратэ, серфинг, хананд авирах болон скейтборд гэсэн спортын таван шинэ төрөл шинээр нэмэгджээ. Олимпын наадмын нээлт долдугаар сарын 24-нд болно. Нээлтээс хоёр хоногийн өмнө эмэгтэйчүүдийн хөл бөмбөг болон софтболын тэмцээнүүд эхэлнэ.

Холбоотой мэдээ