Энэ жил 5.1 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-05 15:21:26

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 2019-2020 оны өвөл, хавар 10.5 мянган малчин, мал бүхий өрхөд 5.1 сая толгой мал өвөлжихөөр бэлтгэлээ хангаж байна. Энэ нь хонин толгойд шилжүүлснээр 9.1 сая толгой мал юм.

Тус аймаг 18 сум, таван тосгонтой бөгөөд өнгөрсөн жил аймгийн ИТХ-ын тогтоолоор Дэлгэрхаан суманд 89 дэх шинэ багийг байгуулжээДэлгэрхаан суманд байрлах Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутаг энэ жил 400 мянган толгой мал хүлээж авах аж. Жил бүр аймаг сумдаас отроор өвөлжих малын тоогоо өгдөг бөгөөд орон тооны бус зөвлөлийнхөн хуралдаж байж шийдвэрээ гаргадаг байна.
Энэ жил “Зах зээл ба бэлчээрийн удирдлага төсөл”-ийн хөрөнгө оруулалтаар Батширээт, Өмнөдэлгэр, Норовлин сумын нутагт дөрвөн инженерийн хийцтэй худаг гаргах ажил хийж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ