“Huawei” Оросын үйлдлийн системтэй таблет гаргаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-27 13:51:29

ЛОНДОН. /Reuters/. Хятадын харилцаа холбооны “Huawei” компани таблетууддаа Оросын “Ростелеком” компанийн “Аврора” үйлдлийн системийг суулгах тухай яриа хэлэлцээ хийж байгаа аж.


“Энэхүү төслийг бид “Huawei”-н төхөөрөмжинд Оросын үйлдлийн системийг нэвтрүүлэх эхний үе шат гэж үзэж байна” хэмээн эх сурвалжуудын нэг мэдээлсэн байна. Одоогоор тус үйлдлийн системийг 360 мянган таблетад суулгах талаар яригдаж байгаа аж.  


Финландын “Sailfish” систем дээр суурилсан "Аврора" үйлдлийн системийг "Ростелеком" компани хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь Оросын анхны хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Хөгжүүлэгчдийн мэдэгдэж байгаагаар, "Аврора" үйлдлийн систем дээр суурилсан төхөөрөмж нь төрийн байгууллагууд дахь мэдээллийг дамжуулах болон нууцлал шаардлагатай энгийн хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангаж чаддаг байна. 

Холбоотой мэдээ