"Chang'e-4"-ийн судалгаа ес дэх өдрөө үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-08-26 13:56:08

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын “Chang'e-4” төхөөрөмжийн сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр явуулж буй судалгаа сарны хугацаагаар ес дэх өдрөө үргэлжилж байна.


“Саран дээр шөнийн цагаар хэт хүйтэн болдог тул унтлагын горимд шилжсэн байсан “Chang'e-4” ням гарагийн өглөөнөөс судалгаагаа үргэлжлүүлж эхэлсэн” гэж Хятадын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээлжээ. Уг төхөөрөмж судалгааны ес дэх өдрөө гадаргуу дээрх нейтрон цацраг мэдрэгч ба нам давтамжийн радио детектор зэрэг багаж хэрэгслээ ашиглан сарны гадаргууг шинжилж, найрлагыг судлахаар төлөвлөсөн байна.


Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг байна. Шөнийн цагаар нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул “Chang'e-4” унтлагын горимдоо шилждэг ажээ. 2018 оны 12 дугаар сарын 8-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж нь Сарны ар талын “Von Karman” тогоонд энэ оны нэгдүгээр сарын 3-нд газардсан юм. 

Холбоотой мэдээ