“Хар ирвэс” киноны хоёрдугаар хэсэг 2022 онд дэлгэцнээ гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-26 12:39:43

 НЬЮ-ЙОРК. /TASS/. “Хар ирвэс” киноны хоёрдугаар хэсэг 2022 оны 5 дугаар сарын 6-нд дэлгэцнээ гарна хэмээн “Marvel” кино студи “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  Киноны найруулагчаар дахин Райан Куглер ажиллах аж.


“Хар ирвэс” киноны нэгдүгээр хэсэг “MTV” телевизээс 4 шагнал хүртэж байснаас гадна Гильдийн шагнал, BAFTA буюу Их Британийн кино академи, телевизийн урлагийн наадмаас шагнал хүртэж байжээ. Түүнчлэн Оскарын гурван төрөлд шагнал авсан байна.


Энэхүү кинонд жүжигчин Чедвик Боузман, Майкл Б. Жордан, Лупита Нионго, Данай Гурира нар гол дүр бүтээсэн юм. 

Холбоотой мэдээ