“Хэрэглэгч та хаан” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 16:57:16

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны “Хүнээс хүнд, айлаас айлд” уриатайгаар хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс “Хэрэглэгч та хаан” аяныг зарлажээ.

Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худлалдаа, нийтийн хоол үйлдвэрлэл, нийтийн ахуйн үйлчилгээ эрхлэгчидэд хууль стандарт, дурэм журмыг мөрдүүлдэх, худалдаа үйлчилгээний орчин нөхцлийг сайжруулах, эрүүл баталгаатай хүнсээр үйлчлэх нөхцлийг бүрдүүлж, эрүүл хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгоход аяны гол зорилго оршиж байгаа юм.

Аяны хүрээнд хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээ эрхлэгчдэд тус бүрт нь сургалт, зөвлөн туслах уулзалт, төр хувийн хэвшлийн байгууллагын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилго бүхий спортын тэмцээн уралдаан, ажлын байрны хувцас жигдрүүлэх уралдаан зэрэг ажлуудыг зохион байгуулна.

Аяны үр дүн аянд оролцох байгууллагуудын идэвх зүтгэлээс ихээхэн шалтгаална гэдгийг зохион байгуулагчид хэлж байгаа юм. 

Хэрэглэгч та хаан аян 4 сарын 1-нээс 6 сарын 1-нийг хүртэл 2 сарын турш үргэлжилнэ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ