Монгол оюутан залуусын "Унгар-2019" чуулга уулзалт болно

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-21 16:07:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанадад суралцагч, монгол оюутан залуусын “Унгар-2019” чуулга уулзалт энэ 10 дугаар сарын 1-2-нд Унгар улсад болно. Чуулга уулзалтыг ГХЯ, Унгар Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам,  “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ, Оюутан залуучуудын хороо, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэн, Унгар дахь МОХ хамтран “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах юм.  


Хилийн чанадад суралцаж буй оюутан залуусын мэдээллийн нэгдсэн бүртгэл үүсгэх, тэдэнтэй холбоотой шийдвэрлэх асуудлууд, олон улсад туршлагажсан монгол хүний нөөц бололцоо, санал зөвлөмжийг хэлэлцэх, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломж нээхэд чуулганы гол зорилго оршиж байна.


Чуулга уулзалтад оролцох оюутан залуусыг тухайн орон дахь оюутан, залуучуудын болон бусад холбоо байгууллагаар дамжуулан бүртгэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг info@mongoliansabroad.org хаягаар холбогдож авч болох юм байна.

Холбоотой мэдээ