Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг олшруулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-08-21 13:50:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу 13 байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 42 бүлгийн 1342 хүүхэд хамрагдаж байна.


Энэ хичээлийн жилд 11 байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд эдгээрт 570 хүүхэд хамруулах аж. БСШУСЯ-наас МҮХАҮТ, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоотой хамтран гишүүн байгууллагуудад ажилтан, албан хаагчдынхаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх “Байгууллагын цэцэрлэг” санаачилгад нэгдэн ажиллах, мэдээлэл хамтын ажиллагааны талаар хэлэлцэх уулзалт зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ