Сан-Францискогийн нисэх буудалд усны хуванцар савыг хоригложээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-08-21 11:59:01

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотын олон улсын нисэх буудалд мягмар гарагаас эхлэн усны хуванцар сав хэрэглэхийг хориглосон байна.


Сан-Францискогийн нисэх буудлын хориотой хүнсний бүтээгдэхүүн, эд зүйлсийн жагсаалтад усны хуванцар савыг оруулсан бөгөөд 2021 он гэхэд дэлхийн анхны байгальд ээлтэй, хог хаягдалгүй нисэх буудал болох зорилт тавьжээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд уг нисэх буудлын усны төхөөрөмжөөс ус авахдаа өөрийн дахин хэрэглэх боломжтой савыг ашиглах эсвэл нисэх буудлаас зөвшөөрөгдсөн савыг худалдан авах шаардлагатай болжээ. 


Уг хоригийн дагуу хуванцар савлагаатай бүх төрлийн усны хэрэглээг албан ёсоор хориглосон тул нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг худалдааны газрууд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалахгүй болжээ. Үүний оронд дахин хэрэглэх боломжтой хөнгөн цагаан, шилэн сав болон байгальд ээлтэй савлагаа бүхий усыг худалдаалах гэнэ. Аялагчдын хувьд өөрсдийн усны саваа авчран нисэх буудлын эргэн тойронд байршуулсан 100 гаруй үнэгүй усны төхөөрөмжөөс ус авах боломжтой ажээ. 

Холбоотой мэдээ