Хадны хөмөг, зосон зураг шинээр илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-20 13:22:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэд Хантай Бүтээлийн нурууны Дархан цаазат газар (ДЦГ)-ын хамгаалалтын захиргаа Булган аймгийн музейн захиргаатай хамтран тус аймгийн Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцайн чиглэлд судалгаа хийжээ.

Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хайж бүртгэх зорилготой судалгааны дүнд зосон бичиг, хадны зураг, агуй, маанийн чулуу зэрэг бүртгэлтэй таван зүйлийг баримтжуулж, агуй, хадны хөмөг, маанийн чулуу тус бүр нэгийг, зосон зураг хоёрыг шинээр илрүүлж бүртгэлжүүлээд байгаа талаар БОАЖЯ-наас мэдээллээ.



Мөн Булган аймгийн хамгийн өндөр цэг буюу далайн түвшнээс дээш 2171 метр өндөр, Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг дахь Давлан уул биш, Сонгины горхины Хөндлөн асга уул гэдгийг тодорхойллоо.

Холбоотой мэдээ