Бог малын 34,8 хувийг угаалгад хамрууллаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-08-20 13:11:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар мал сүргийг хоёр удаа угаалгад хамруулах ажил Сүхбаатар аймагт өрнөж байна. Өнгөрөгч тавдугаар сарын 27-ноос эхэлсэн ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байгаа  юм.

Угаалгад нийт бод малын 1,1 хувь буюу 7000 орчим, бог малын 34,8 хувь буюу 1,5 сая толгой мал хамрагджээ. ХХААХҮЯ-аас сумдад олгосон зөөврийн угаалгын тоног төхөөрөмжөөр угаалгыг малчны хотонд хийж, мал эмнэлгийн үйлчилгээг малын эмчийн хяналт дор мөн л газар дээр нь хурдан шуурхай  үзүүлж байгаа тул ажил үр дүнтэй болж байгаа талаар аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэв. Аймгийн хэмжээнд 3,5 сая мал угаалгад хамруулах ёстой. 

Холбоотой мэдээ