Испанид 9000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-20 10:41:06
Yesukheitumur Tumurbaatar

МАДРИД. /Reuters/. Испанийн Гран-Канария арал дээр дэгдсэн түймрийн улмаас 9000 орчим хүнийг даваа гарагт нүүлгэн шилжүүлжээ.


Бямба гарагт Гран-Канария арлын хэд хэдэн хэсэгт гал түймэр дэгдсэн байна. Хэт халуун, хүчтэй салхи болон хуурайшилт ихтэй байгаагийн улмаас түймрийг унтраахад бэрхшээлтэй байна гэж орон нутгийн эрх баригчид мэдээлэв. 


Техеда хотын ойролцоо гарсан гал 6000 га газрыг хамарчээ. Түймрийг унтраахаар 1000 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Түүнчлэн гал унтраах ажиллагаанд 16 нисдэг тэрэг, нисэх онгоц ашиглаж байгаагийн зэрэгцээ 200 цэргийг дайчилжээ. Энэ сард түймрийн улмаас Техада хотын иргэдийг хоёр удаа нүүлгэн шилжүүлжээ.


Холбоотой мэдээ