Хорт хавдрын талаарх 5 худал хуурмаг

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-19 12:17:53

МОСКВА. /TASS/. Хорт хавдрын талаарх хүмүүсийн дунд тархсан таван худал хуурмагийг танилцуулж байна. 


1.      Хорт хавдар халдварладаг

Хорт хавдраар халдварлах боломжгүй юм. Хорт хавдраар өвчилсөн хүнтэй нэг гэрт байх, ахуйн хэрэгслийг хамтран хэрэглэх нь ямар нэгэн аюул дагуулахгүй.


2.      Хорт хавдар бол үхэл

Хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, зөв эмчилгээг цаг тухайд нь хийлгэж чадвал бүрэн эдгэрэх боломжтой гэж хэлэхгүй ч урт удаан амьдрах боломжтой юм.


3.      Чихэрлэг амттан хорт хавдрыг эмчлэхэд тус болдог

Энерги авахын тулд хүний эсүүд глюкозыг энергийн эх үүсвэр болгон ашигладаг хэдий ч хорт хавдрын үед хоолны дэглэмийг заавал эмчийн зааврын дагуу барих ёстой юм. 


4.      Хорт хавдрын эм байдаг ч үүнийг нуудаг

Хорт хавдрыг устгах зориулалттай эм гэж байдаггүй хэдий ч олон улсын нийгэмлэг энэ салбарт судалгаа шинжилгээ байнга хийдэг.


5.      Ардын эмчилгээгээр хорт хавдрыг эмчлэх боломжтой

Ардын эмчилгээгээр хорт хавдрын өвчнийг эмчлэх боломжтой гэх цуурхал нь маш аюултай юм. Энэ цуурхалтай холбоотойгоор зарим хүн мэргэжлийн эмчилгээгээ хаясны улмаас амь насаараа хохирох тохиолдол олонтоо гардаг байна. 

 

 

Холбоотой мэдээ