Төмөр замын эрэлт ихтэй мэргэжлийг 30 залуу эзэмшив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-16 18:00:40
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүтээгч сургалтын төвд Сонгинохайрхан дүүргийн Өнөр бүсийн 30 гаруй залуус үнэ төлбөргүй суралцаж мэргэжилтэй боллоо.

Монгол улсад Төмөр замын томоохон бүтээн байгуулалт хийж буй энэ үед мэргэжлийн боловсон хүчин дутмаг, төмөр замын мэргэшсэн ажилтан эрэлт ихтэй байгааг салбарынхан онцолдог. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан сургалтаар Сонгинохайрхан дүүргийн Өнөр бүсийн 30 гаруй залуу эрэлт хэрэгцээ ихтэй ачаа бараа хүлээлцэгч кассир, элчит тэрэгний засварчин, замчин зэрэг мэргэжил эзэмшив. Тэд Төмөртэйн өртөө, УБТЗ Зүтгүүрийн депо, Зам барилгын машинч станц зэрэг байгууллагад нэг сарын онол, гурван сарын практик дадлага хийсэн байна.

Сургалтыг төмөр замын салбарын чадварлаг багш нар удирдсан бөгөөд суралцагсад шалгалтаа амжилттай өгч, мэргэжлийн үнэмлэхээ гарджээ. Түүнчлэн сайн суралцсан найман залуу дадлага хийсэн байгууллагадаа ажиллахаар хөдөлмөрийн гэрээ хийжээ.

Холбоотой мэдээ