Чад улсад амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-15 15:24:24
Yesukheitumur Tumurbaatar

Н’ЖАМЕНА. /Anadolu/. Чад улсын Кайга-Кинджириа дүүрэгт лхагва гарагт амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 6 хүн амь үрэгджээ.


Халдлагыг "Лалын улс" бүлэглэлтэй холбоотой Нигерийн "Боко Харам" бүлэглэлийн босогчид үйлдсэн гэдгээ хүлээжээ. Эрх баригчдын мэдээлснээр, халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дунд цэргийн офицер байсан аж.


Кайга-Кинджириа дүүрэгт “Боко Харам” бүлэглэл олон жилийн турш террорист ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний улмаас олон арван мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ орхин дайжжээ.

Холбоотой мэдээ