Бихар мужид согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-06 10:59:33

ШИНЭ-ДЕЛИ. /VOA/. Энэтхэгийн Бихар мужид согтууруулах ундаа худалдаалахыг бүрэн хориглолоо.

“Бихарт нийгмийн байдлыг өөрчлөх цаг нь нэгэнт болсон. Согтууруулах ундаа худалдаалах нэг ч зөвшөөрөл шинээр олгохгүй” гэж тус мужийн Ерөнхий сайд Нитиш Кумар мэдэгджээ.

Өмнө нь Бахир мужид дотоодод үйлдвэрлэсэн согтууруулах ундааг худалдаалахыг хориглосон байсан бол өчигдөр гаргасан шийдвэрээр импортын архийг мөн адил худалдаалахыг хориглосон байна.

Кумар өнгөрсөн онд болсон сонгуулийн үеэр согтууруулах ундааг хориглоно гэж эмэгтэй сонгогчдод амлалт өгч байжээ.

Согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эмэгтэйчүүдийн зовлон шаналал нэмэгдэж байна гэж Кумар мэдэгджээ.

Бихараас гадна Гужарат, Нагаленд, Манипур мужид мөн согтууруулах ундааг хориглосон байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ