“Лалын улс” бүлэглэлийн олон босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-13 11:42:00

БАГДАД. /Xinhua/. Даваа гарагт Иракийн баруун нутагт АНУ тэргүүтэй эвслээс өгсөн агаарын цохилт болон цэргүүд, босогчид хоорондын мөргөлдөөний үеэр “Лалын улс” бүлэглэлийн 10 босогчийг устгасан гэж Иракийн Зэвсэгт хүчнээс мэдээлжээ.


Иракийн Терроризмтой тэмцэх алба болон олон улсын эвсэл хамтран баруун нутгийн Анбар муж дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчдын нуувчуудад агаарын цохилт өгчээ. Агаарын цохилт өгөх ажиллагааг явуулсны дараа Терроризмтой тэмцэх албаны цэргүүд болон босогчдын хооронд мөргөлдөөн үүссэн байна.


2017 оны эцсээр Иракийн Аюулаас хамгаалах хүчнүүд “Лалын улс” бүлэглэлийн хэт даврагсдыг нухчин дарснаас хойш тус улсын аюулгүй байдлын нөхцөл ихээхэн сайжирчээ. Гэсэн хэдий ч “Лалын улс” бүлэглэлийн зарим босогч үе үе аюулаас хамгаалах хүчний албан хаагчид болон энгийн иргэдийг онилон халдлага үйлдсэн хэвээр байгаа юм. 

Холбоотой мэдээ