Швейцар, БНХАУ-ын аврах ажиллгааны шинжээчдийн баг Монголд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-13 11:30:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэд дарга, хатагтай Илариа Далиг хүлээн авч уулзлаа.

ОБЕГ, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн  хоёрдугаар  шатыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сургагч багш нарыг бэлтгэх юм.

Төсөл хэрэгжилтийн явц, сургалтын байгууламжийн угсралтын үйл явцтай танилцахаар Швейцарын Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг болон БНХАУ-ын Үндэсний газар хөдлөлтийн эрэн хайх, аврах төвийн ахлах мэргэжилтнүүд ОБЕГ болон Үндэсний аврах бригадад ажиллаж байгаа юм.  

Уулзалтын үеэр Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэд дарга, Илариа Далиг томилолтын хугацаа дуусч нутаг буцах болсонтой холбогдуулан бригадын генерал Г.Ариунбуян  төслийг хамтран хэрэгжүүлж, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Холбоотой мэдээ