Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-08-13 09:34:49

ХОНКОНГ. /NHK/. Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэгчдийн өрнүүлсэн жагсаалын улмаас тасалдаад байсан Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа мягмар гарагийн өглөөнөөс хэвийн үргэлжилж эхэлжээ.


Өнгөрсөн ням гарагт жагсагчид болон цагдаагийн ажилтнуудын хооронд үүссэн мөргөлдөөний үеэр нэгэн эмэгтэйн нүд гэмтсэнтэй холбогдуулан эсэргүүцэгчид нисэх буудалд жагссан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, уг эмэгтэй хараагүй болсон ажээ.


Даваа гарагт нисэх буудлын орчимд болсон жагсаалд оролцохоор 5000 гаруй иргэн цугласан бөгөөд тэд цагдаагийн ажилтнуудыг шүүмжилсэн уриа лоозон барьж, суулт хийсэн байна. Уг жагсаалын улмаас өчигдрөөс өнөө өглөө хүртэлх 170 гаруй нислэг цуцлагджээ. Суулт хийсэн хүмүүсийн дийлэнх нь мягмар гарагийн өглөө нисэх буудлыг орхисон байна. 

Холбоотой мэдээ