АНУ-ын ХАА-н бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг үүрэг болгожээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-05 16:51:07

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Худалдааны маргаан дахин даамжраад буй энэ үед АНУ-аас нийлүүлдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг зогсоохыг Хятадын Засгийн газар төрийн өмчит компаниудад үүрэг болгожээ.


Засгийн газрын үүргийг биелүүлсэн Хятадын аж үйлдвэрийн компаниуд одоо АНУ, Хятадын худалдааны яриа хэлэлцээнээс ямар үр дүн гарахыг хүлээж байгаа аж.


Ирэх 9 дүгээр сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн шинэ татвар ногдуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм. Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Хятад улс биелүүлээгүй нь ийм шийдвэрт хүргэсэн шалтгаануудын нэг юм хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ