Д.Баттулга: ДАШТ-ний өмнөх том сорилго болж байна

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2019-08-03 18:36:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.

13 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өсвөр, залуу үе, насан хүрэгчдийн болон мастер I, II ангилалд нийт 160 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний талаар Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгаас тодруулбал, “Энэ удаагийн УАШТ-ийг нэг ёсондоо ДАШТ-нд эрх авахын төлөө тамирчид өрсөлдөж байна гэж хэлж болно. Ирэх сарын 6-12-нд манай улсад хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн 10 дугаар сард Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс (ӨАБНУ)-д мастер ангиллын ДАШТ, цаашлаад 11 дүгээр сард Дубайд насан хүрэгчдийн мөн ДАШТ тус тус болно. Манай тамирчид эдгээр тэмцээнд оролцох эрхээ авахаар өнөөдөр өрсөлдөж байна” гэв.

Тэмцээний аваргууд маргааш тодорно.

Б.Болд

Холбоотой мэдээ