Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-08-03 09:31:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад тус улсын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр бараалхав.


Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцлаа. Мөн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг илрүүлэх, Монгол Улсад шилжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ АНУ-ын талаас илэрхийлэв.


Уулзалтыг хоёр талаас Монгол-Америкийн прокурорын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахуйц үр дүнтэй боллоо хэмээн дүгнэлээ. Мөн АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Баррыг Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Тэрбээр урилгыг хүлээн авч, манай улсад айлчлахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ