Гурвалжингийн гүүрийг засварлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-19 14:25:54

Нийслэлийн гурвалжингийн гүүрний засварыг энэ сарын 18-25-нд, Улиастайн гүүрний засварыг 25-30-ны хооронд тус тус хийхээр төлөвлөн эхнээсээ ажилдаа ороод байна.

Нийслэлийн гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж байна. Уг ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа юм.

Гурвалжингийн гүүрний засварын ажил өчигдөр эхэлсэн бөгөөд засварын ажлыг гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүйгээр эгнээ, эгнээгээр хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг журамлан зохион байгуулж байна. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг НЗЦГ-аас анхааруулж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд