Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбус өдөрт 4 удаа зорчиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-25 18:40:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан УБТЗ-аас Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбус өдөрт 4 удаа зорчих хуваарь гарган ажиллаж байна.

Ингэхдээ Улаанбаатараас 09.10, 10.45, 17.45, 20.35 цагт хөдөлж байгаа бөгөөд иргэд нийтийн вагоноор 6000, унтлагын вагоноор 16.600, купегээр 23.400 төгрөгөөр зорчих юм.

Мөн рэйлбус долдугаар сарын 21-нээс эхлэн өдөр бүр, долдугаар сарын 30-наас мягмар гарагаас бусад өдрүүдэд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчих юм. Ингэхдээ Улаанбаатараас өглөөний 09.10 цагаас хөдөлж Дарханд 13.25 цагт очино. Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр зорчих юм. 


Холбоотой мэдээ