Пуэрто-Рикогийн түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан жагсаал болжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-23 11:26:25

ВАШИНГТОН. /CNN/. Пуэрто-Рико арлын захирагч Рикардо Росселлог огцрохыг шаардсан олон арван мянган хүн нийслэл Сан-Хуан хотод даваа гарагт жагсжээ.


Олон нийтэд цацагдсан нийгмийн сүлжээний зурвасуудын асуудлаар албан тушаалаасаа огцрохгүй гэж Р.Росселло мэдэгдсэнээс нэг хоногийн дараа дээрх жагсаал цуглаан өрнөсөн байна.


Р.Россело болон түүний туслахуудын зурвасуудад 2017 онд “Мария” хар салхи дэгдсэний улмаас амиа алдсан хүмүүсийн талаарх бүдүүлэг яриа багтаж байжээ. Пуэрто-Рикогийн түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан жагсаал цуглаан даваа гарагт болжээ. 


Р.Росселло бүрэн эрхийн хугацаагаа дуусах үед буюу ирэх онд албан тушаалаа хүлээлгэн өгнө хэмээн өнгөрсөн ням гарагт мэдэгдсэнийг үл харгалзан түүнийг нэн даруй огцрохыг жагсагчид шаардсан байна. 

Холбоотой мэдээ