"Аравт"-ын оролцогчид ижил зүсмийн мориор уралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-23 10:44:24
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Аравт" олон улсын морин цэргийн уралдаанд оролцох Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчид морьдоо сонголоо.

Ирэх сарын 3-8-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болох "Аравт" олон улсын морин цэргийн уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд ижил зүсмийн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргасан. Үүний дагуу өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан морьдыг уналгад бэлдэн, сургасан байна.

Уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан байна. Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор боллоо. Өнөөдрөөс багууд морьтой хийх дадлага сургалтаа эхлүүлж байгаа юм.  

Холбоотой мэдээ