Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх сайн туршлагын талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
192@montsame.mn
2019-07-19 09:34:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн талаарх улс төрийн өндөр түвшний олон улсын чуулга уулзалт долдугаар сарын 9-18-нд АНУ-ын Нью-Йорк хотноо боллоо.

Чуулга уулзалтад Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцсон бөгөөд тэрбээр Норвеги улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзав.

Норвеги улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйнтэй хийсэн уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлагуудын талаар санал солилцсон талаар ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ