Дөрөвдүгээр сарын 04-нд болох үйл явдлууд

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-04 08:53:18

08.30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд болно.

09.00 цагт УИХ-ын эмэгтэй гишүүд болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж буй эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гарч байгаа сайн туршлагыг солилцох "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо" Үндэсний чуулган Соёлийн төв өргөөнд болно.

09.00 цагт Дэлхийн хүүхдийн номын өдөрт зориулж Монголын хүүхдийн уран зохиолчдын холбооноос  "Бага насныхны уран зохиол" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-ийн Багшийн сургуулийн 212 тоотод зохион байгуулна.

09.30 цагт БСШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын Чөлөөт ахмадын холбоотой хамтран ахмадуудад зориулсан мэдээлэл технологийн сургалтын нээлт Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд болно

11.00 цагт "Mонгол ньюс" Мэдээллийн төвд ”Mongolian minig” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлгээс тариаланчдад тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт Барилга хот байгуулалтын яам, ТОСК Түрээсийн орон сууцны бодлогодоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дорд үзэж ялгаварлан гадуурхаж байгаа тул тэд нэгдэн тэмцэхээр болсон талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Тусгаар тогтнолын талбайд "Монголоо аваръя" хөдөлгөөнийхөн төрийн 3 өндөрлөгт тавьсан  асуултынхаа хариуг авах жагсаал зохион байгуулна.

11.30 цагт "ТЕДИ" төвд Мэдээлэл харилцаа холбооны салбарын 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа "Явуулын музей" төслийн нээлтийн арга хэмжээ болно.

11.30 цагт "Mонгол ньюс" Мэдээллийн төвд Авто тээврийн салбарын төрийн бус байгууллагууд нэгдэж мэргэжлийн холбоо байгуулсан тухай болон тус салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Mонгол улсын шилдэг аймгуудад Засгийн газрын шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордны 9 хөлт танхимд болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай зохиолчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нисванис хамтлагийн 20 жилийн ойн баярын хүрээнд 4 дэх бие даасан шинэ цомгийн нээлтийн хэвлэлийн хурал "Модны 2"-ын "Gandan Live House"-д болно.

14.00 цагт НМХГ-ын хурлын танхимд экспорт импортын чиглэлийн хяналт шалгалтыг танилцуулах үйл ажиллагааны нээлт болно

Холбоотой мэдээ