Наадмаар 313 хүү, 293 охин мэндэлжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2019-07-14 20:34:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 11-12-нд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ. 

Энэ өдрүүдэд эрүүл мэндийн бүх шатны байгууллага 24 цагийн жижүүр гарган, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм. Өнгөрсөн өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудад 13.118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3.172 иргэнийг хэвтүүлж, түргэн тусламжийн дуудлагаар 4.572 иргэнд хүрч үйлчилжээ.



Баяр наадмын амралтын өдрүүдээр гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг ЭМЯ-ны 11-32-30-02, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 11-32-09-81, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, хүлээн авч байна.

Холбоотой мэдээ