“Тоёота” компаниас хэвлэлийнхэнд машин гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-11 16:55:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Тоёота Сэйлс Монголиа” ХХК хурдан морины уралдаан сурвалжлах хэвлэлийн машиныг гаргажээ.

 

Тус компани Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр зургаа дахь жилдээ ажиллаж байгаа аж. Энэ хамтын ажиллагааны хүрээнд уралдаанч хүүхдийн 150 ширхэг хамгаалалтын хувцас, түрүү бөхөд өгөх “Тоёота цом”, жолооч зорчигчийн аюулгүй байдлын санамж зөвлөгөө зэргийг хүргэж байгаагаас гадна хурдан морь даган сурвалжлах сэтгүүлчдэд зориулан гурван автомашиныг жолоочийн хамт гарган морины уралдааны үеэр ажиллаж байна. 

Холбоотой мэдээ