Сэвлэг үргээх болон үс засуулбал нас уртасна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-07-10 08:01:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 8.  Буд гараг. Тэргүүн дагуул одтой, найман цагаан мэнгэтэй, шар бич өдөр. 

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Ус  

Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал нас уртасна хэмээжээ. 


Холбоотой мэдээ